Бүрэн эрх нь дуусч, хаврын чуулганаар эгүүлэн татах Элчин сайд нар

 Бүрэн эрх нь дуусч, хаврын чуулганаар эгүүлэн татах Элчин сайд нар

Монгол Улсаас 32 улсад Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажилладаг. Үүнээс өнгөрсөн онд зургадугаар сард 25 орны Элчин сайд нарыг шинээр томилсон. Тэгвэл энэ хавар хоёр орны Элчин сайдын бүрэн эрх дуусч байна. Тодруулбал, Канад улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ядмаагийн Ариунболд, Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дамбадаржаагийн Батжаргал нарын бүрэн эрх нь дуусгавар болж байгаа юм.

Дипломат албаны тухай хуульд Онд бөгөөд бүрэн эрхт элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан байсныг 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн байдаг. Элчин сайд Я. Ариунболд, Д. Батжаргал нар 2018 онд томилогдож байсан тул ийн хугацаа нь дуусч нутаг буцах дөхжээ.

У. Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон даруйдаа өмнөх жилүүдэд нь гацаад байсан Элчин сайд нарын томилгоог явуулж, 25 оронд суух Элчин сайд нарыг нэгэн зэрэг томилж байв. Тэгвэл хамгийн сүүлд буюу энэ оны эхэнд Монгол Улсаас БНСУ-д суух Бүрэн эрхт элчин сайдаар Э. Сарантогосыг, Монгол улсаас Кувейт улсад суух Элчин сайдаар П. Сэргэлэнг, Швейцарийн Холбооны улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Д. Гэрэлмаа нарыг тус тус томилсон.

Харин энэ хаврын чуулганаар багтааж Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Япон болон Канад улсад суух шинэ Элчин сайд нарын нэрийг УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дамбадаржаагийн Батжаргалын хувьд ЭСЯ-нд 12 жил ажиллаж буй дархлагдчихсан нэгэн гэдэг. 2016 оноос эхлэн Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байгаад улмаар Ерөнхийлөгч асан Х. Баттулгын үед буюу 2018 оны тавдугаар сард Элчин сайдаар томилогдсон.

Элчин сайд Л. Батжаргалын ажилласан байдал

-1989 онд МУИС-ИЙН олон улсын харилцааны сургууль

-1995 онд Япон Улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн.

  • Тэргүүн шадар дипломат цолтойм1989-2002 Улсын банкны ерөнхий хороонд программ зохиогч төслийнудирдагч эдийн засагч зээлийн мэдээллийн сангийн ахлах мэргэжилтэн.
  • 2002-2006 онд Япон улсад ЭСЯ нд худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх
  • 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт Гадаад бодлогын Референт
  • 2007-2009 онд ҮХЯ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны орлогч дарга
  • 2009-2011 онд Япон улсад суугаа элчин сайдын яаманд худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх
  • 2011-2012 монгол улсаас осака хотод суух ерөнхий консул
  • 2013-2014 онд ГХЯ-НЫ бодлого төлөвлөлт стратегийн газарт зөвлөх 2014-2016 онд тус яамны Эдийн засаг хамтын ажиллагааны газарт зөвлөх
  • 2016 оны наймдугаар сараас Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын яаманд зөвлөхөөр
  • 2018 оны тавдугаар сард Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдаар томилогдсон .
  • Элчин сайд Я.Ариунболдын ажилласан байдал
  • 1995 онд Москвагийн Олон Улсын харилцааны их сургууль
  • 2003онд японы кюүшү их сургууль
  • 2005 онд Компьютерийн техник менежментийн сургуулийг тус тус төгссөн
  • Тэргүүн шадар дипломат цолтой. 1996-2000 онд ГХЯ-ны Консулын газарт атташе
  • 2000-2002 онд Монгол Улсаас БНЭУ улсад Элчин сайдын яамны атташе
  • 2008-2001 онд БНХАУ-Д суугаа ЭСЯ нд зөвлөх
  • 2011-2013 онд БНХАУ-Д засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суугаа Ерөнхий консул
  • 2013-2014 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт зөвлөх
  • 2014-2016 онд тус яамны Гадаад сурталчилгааны мэдээллийн газрын дэд захирал
  • 2016 оны 8-р сараас Консулын газрын захирлаар ажиллаж байгаад Канад улсад суух Элчин сайдаар томилогдож байв.төрийн болон дипломат албанд 22 жил тус тус ажиллажээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.