Сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагаанд хяналт тавих ажиглагчийг бүртгэж байна

 Сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагаанд хяналт тавих ажиглагчийг бүртгэж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулах ажлын хүрээнд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох Ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулаад байна. Уг ажлын хэсэг нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны нөхөн болон дахин сонгуульд ашиглах автоматжуулсан системийн программ хангамж, техник хэрэгслийг шалган туршиж баталгаажуулах, гэрчилгээ олгох, үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг сонгуулийн явцад зохион байгуулах юм. Энэхүү ажиллагааг ажиглах хүсэлтэй нам, эвсэл, төрийн бус байгууллагууд хоёр хүртэлх ажиглагчийг ажиллуулах боломжтой.

Ажиглагчийн бүртгүүлэх хүсэлтийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны дотор тус хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд албан бичгээр болон uugantsetseg@gec.gov.mn цахим шуудангаар ирүүлэх бөгөөд холбогдох мэдээллийг 51-262112, 90707755 Б. Ууганцэцэг гэсэн утсаар тодруулна уу.

Жич: Ажиглагч нь мэдээллийн технологийн мэргэшилтэй бол давуу тал болно. Сонгууль ажиглах журам Эндээс, төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журмыг ЭНДээс татаж авна уу.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.