Г.Занданшатар: D-parliament платформоор дамжуулан ардчилалыг шинэ шатанд гаргана

 Г.Занданшатар:  D-parliament платформоор дамжуулан ардчилалыг шинэ шатанд гаргана

Өнөөдөр тэртээ 30 жилийн өмнө ажил, амьдралын гараагаа эхэлж байсан Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн багш, оюутнуудын төлөөлөлд D-Parliament вэб, аппликейшн хосолсон платформын функцууд болон хэрэглээ, ач холбогдлын талаар тайлбарлаж, ярилцлаа.

Анх 1992 онд тэр үеийн Зах зээлийн коллежийн Маркетинг, зах зээл судлалын тэнхимд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдон, тухайн жилийнхээ намраас багшаар ажиллаж байсан цаг үеэ эргэн дурссан, зарим шавь нартайгаа хуучилсан дотно уулзалт болов. Шинэхэн багш шөнө бүр сууж, гадаад хэл дээрх сурах бичгүүдийг орчуулан, сургалтын хэрэглэгдэхүүнээ жагсааж, зах зээлийн эдийн засагт дөнгөж шилжсэн тэр үеийн нийгмийнхээ үйл явдал, үзэгдэл бүрт дүн шинжилгээ хийхээс эхлээд судалгааны ажлын минь бүхий л суурь эндээс тавигдсан гэхэд болно.

Өнөөгийн оюутан, залуус сэтгэлгээний хурдаар гайхуулж, бүтээлч хандлагаар өрсөлдөж байгаа нь олзуурхууштай харагдлаа. D-Parliament платформоор дамжуулан ардчиллыг шинэ шатанд хүргэж, нийгмийг чиглүүлэх үйлсэд залуу үеийнхэн идэвх, оролцоогоороо манлайлах нь чухал юм.

D-Parliament аппликейшнийг гар утсандаа суулгаж, парламентын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.