С.Ганбаатар: УИХ-ын гишүүн Т.Доржханд нууц хурлаас хов жив сонсчихоод өөрөө байсан мэт ард иргэдэд ярих нь зарчимгүй үйлдэл

 С.Ганбаатар: УИХ-ын гишүүн Т.Доржханд нууц хурлаас хов жив сонсчихоод өөрөө байсан мэт ард иргэдэд ярих нь зарчимгүй үйлдэл

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх хаалттай хуралдаан дээр Манай ангийн нөхдүүд Хөгжлийн банкны хулгайчдаа хамгаалж, түдгэлзүүлэхгүй авч үлдлээ. Энэ шударга ёс юмуу. Бид хулгайтай тэмцэх ёстой биздээ . Хулгайлсан бол хулгайч гэдгийг нь хэлэх ёстой. Гэтэл УИХ -ын гишүүд нь хулгай хийснийг ярих гэтэл хаалттай хуралдана гэж хамгаалсан. Ингэх ямар хэрэг байна аа. УИХ-ын гишүүн С. Ганбаатар хулгайчдыг хамгийн их өмөөрч үг хэлсэн байна. Яагаад гэвэл , өөрөө Хөгжлийн банкны зээлтэй холбоотой юм байна гэж УИХ -ын гишүүн Т. Доржханд мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн С. Ганбаатар хэлэхдээ ХУД-ийн иргэдийг төлөөлөх ёстой, Эрх баригчдаас хамгийн их асуулт асууж хариулт авах ёстой Т. Доржханд гишүүн өөрөө хуралд суугаагүй. Огт суугаагүй мөртлөө маргааш нь нууцын хурлаас хов жив сонсчихоод ард иргэдэд тэглээ, ингэлээ гэж ярих нь гишүүний хувьд зөрчихгүй үйлдэл гэж хэлье. Би бол зарчмын байр сууриа баримталж хэд хэдэн асуулт асуусан боловч харамсалтай нь УЕП хариулт өгч чадаагүй гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.