Төв талбайд дэвссэн зүлэг дээр иргэд ус ундааны сав, амны хаалтаа хаяж, бохирдуулж байна гэв

 Төв талбайд дэвссэн зүлэг дээр иргэд ус ундааны сав, амны хаалтаа хаяж, бохирдуулж байна гэв

”Нийтийн хөл бөмбөг” төслийн хүрээнд “UB CAP-2022” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахтай холбогдуулан хиймэл /90х45/ зүлэг байршуулсан. Уг тэмцээний нээлтийн өдөрлөг тавдугаар сарын 8-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох юм.

Хот Тохижилтын Газрын (ХТГ) Тохижилт үйлчилгээний албаны ажилчид тухайн орчинд өдөр бүр түүвэр цэвэрлэгээг тогтмол хийж байна. 

Иргэд ус ундааны сав, амны хаалт, тамхины иш зэрэг хог хаяж орчныг бохирдуулж байна. Тэмцээн уралдаанаас өмнө хиймэл зүлэг дээр хүүхэд хөгшид ихээр тухалж байгаа тул цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэн соёлтой байхыг хүсье хэмээн мэдээлэв.

зураг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.