Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

 Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

Хуваарь ёсоор өнөөдөр /2022.05.09/ УИХ дахь бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэдэг.

АН-ын бүлгийн хуралдаанаараа Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм байна. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард бүлгийн даргаас чөлөөлсөн ч тэрбээр өнөө хэр зууралдсаар буй.

Тодруулбал, УИХ дахь АН -ын бүлгийн дарга Д. Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н. Ганибалд шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан билээ. Энэхүү шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн хэдий ч энэ талаарх мэдээллийг УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс уншиж, танилцуулаагүй. Энэ тухай УИХ-ын гишүүн О. Цогтгэрэл Н. Ганибалыг бүлгийн даргаар томилох хүсэлтийг УИХ-ын дарга дахин хүлээн авахгүй Цэцэд хандана гэдгээ мэдэгдэж байсан удаатай.

Тиймээс дахин Д. Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.