ОУВС:Инфляцийн өсөлттэй энэ үед цалин нэмэх нь эрсдэл дагуулна

 ОУВС:Инфляцийн өсөлттэй энэ үед цалин нэмэх нь эрсдэл дагуулна

Олон улсын валютын сангийн Монгол Улсын хариуцсан Ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатарт ажилласан. Энэ үеэр ОУВС Монголын банкууд IPO гаргахыг зарчмын хувьд дэмжиж буй ч цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй мөн халамжын боплогуудыг татах шаардлагатайг зөвлөсөн.

Түүнчлэн ОУЭА-ийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч, хатагтай Ангана Банержи хэлэхдээ тэрбээр Монголд гадны хүчин зүйлээс шалтгаалсан инфляцийн өсөлт явж байна.Бодлогын хүүг нэмэх шаардлага одоохондоо алга. Бусад арга хэрэгслүүдийг авах хэрэгтэй. Инфляц өндөр байгаа ийм үед тэтгэвэр, цалин хөлсийг нэмэх нь чөтгөрийн тойрогт оруулах эрсдэлтэй . Татаас болон төсвөөр санхүүжүүлж буй бусад хөтөлбөрүүдийг зохистой барих ёстой гэв.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4.4 хувиар гарсан бол 2021 оны эхний улиралд хурдацтайгаар тэлсэн. Гэсэн хэдий ч өмнөх оны сүүлийн 3 улиралд эдийн засгийн өсөлт саарч 2021 оны нэгдсэн дүнгээр 1.4 хувьтай гарлаа. Монгол Улс болон БНХАУ-ын хил хоорондын боомтууд дээр гарч буй хүндрэл , Мөн түүнчлэн Орос -Украйны дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь 2022 онд эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.5 хувьд хүргэж болзошгүй байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.