Э.БАТ-ҮҮЛ: ПУТИНЫ ГАР ХӨЛ БОЛСОН “ОЛИГАРХ” Х.БАТТУЛГЫН ЭСРЭГ ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

 Э.БАТ-ҮҮЛ: ПУТИНЫ ГАР ХӨЛ БОЛСОН “ОЛИГАРХ” Х.БАТТУЛГЫН ЭСРЭГ ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

С.Эрдэнэ даргатай АН-аас “Монголыг Беларусь шиг болгохгүй” хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:

Нийслэлийн АН-аас сонордуулгыг ард иргэддээ хандан гаргалаа. Путины Украин руу халдсан түрэмгийлэл нь дэлхийн ардчилал руу зарласан дайн. Путин хөрш Монгол Улсын ардчиллыг үгүй хийж, шүдэндээ зуух сонирхолтой байна. Энэ санаагаа манайд суух Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлж байна.

Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа мэтээр цуурхал тарааж, биологийн зэвсгийг устгах нэрийдлээр цэргийн ажиллагаа гэгчээр манайд халдах гэсэн юм биш байгаа гэж хардахад хүргэж байна.

Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа Оросын Элчин сайд ганцаараа биш ээ. Тэр ганцаараа биш. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүнтэй хүмүүс Путины тавдугаар цуглааны эн тэргүүнд зогсож байна.

Х.Баттулга Путинчуудээ манай намд их хэмжээгээр шургуулж, АН-ыг Путины тавдугаар цуваа болгох замаар Монголыг Беларусь болгох даалгаврыг эздээсээ авчээ.

Х.Баттулга болон Элчин сайд И.К.Азизов нарын хүсэж байгаачлан АН Путины тавдугаар цуваа болох аваас Монголын ардчилал устаж, Беларусь шиг тоглоомын улс болно.

Цаг алдалгүй тэмцэцгээе, Путины Х.Баттулгад тусгаар тогтнолоо алдахгүйн төлөө тэмцэцгээе. Тавдугаар сарын 11-нд цуглацгаая. Украинчууд шиг тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэцгээе. Олигархи Х.Баттулгад сануулан тэмцэцгээе.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.