Б. Баттөмөр: Монгол Улс ОУВС-д хамрагдаж магадгүй

 Б. Баттөмөр: Монгол Улс ОУВС-д хамрагдаж магадгүй

Олон Улсын Валютын сангийн ажлын хэсэг Монгол улсад 4 дүгээр сарын 28-наас эхлэн ажиллан нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн.

ОУВС-гаас банкуудын IPO-г хойшлуулах зөвлөмжийг Монголбанкинд өгсөн гол шалтгаан нь маш энгийн. Аливаа арилжааны банк IPO хийхийн өмнө тайлан балансын хувьд маш сайн, өндөр түвшинд бэлтгэгдсэн ямар нэгэн асуудалгүй байх ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа. Хэт яараад, хуулиар заасан хугацаанд буюу 6 дугаар сарын 30-ны дотор IPO хийнэ гэвэл Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банкны зүгээс эдгээр банкуудын тайлан балансыг хангалттай хянах хугацаа гарахгүй. Улмаар яарч IPO хийсэн тохиолдолд хувьцааг авч байгаа хүмүүс хохирох эрсдэлтэй тухай сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн үеэр онцолсон.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б. Баттөмөр Манай улсын эдийн засаг маш хүнд байгаа. Цаашид ОУВС-д хамрагдаж магадгүй. Халамж хавтгайрсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх гол шалтгаан болсон юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.