Шангрилагийн үүдэнд байрлуулсан ТҮЦ-ийг шилжүүлсэн

 Шангрилагийн үүдэнд байрлуулсан ТҮЦ-ийг шилжүүлсэн

Өчигдөр /2022.05.04/ ​Шангрила зочид буудлын хажууд явган хүний зам дагуу ТҮЦ байрлуулсан нь хотын өнгө үзэмж, төлөвлөлтөд зохицохгүй хэмээх шүүмжлэлийг дагуулаад байсан.

Тэгвэл энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Тус ТҮЦ эзэмшигч нь уг газарт ТҮЦ байршуулах ямар нэг зөвшөөрөл аваагүй. Иймд өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн албан хаагчид ​Шангрила зочид буудлын хажуугаас шилжүүлсэн” гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.