Ажлын байрандаа мэргэжилтнээ хүчирхийлсэн даргад хоёр жил хорих ялаар шийтгэлээ

 Ажлын байрандаа мэргэжилтнээ хүчирхийлсэн даргад хоёр жил хорих ялаар шийтгэлээ

Зарим байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах , гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтнууд ажлын байрандаа охид , эмэгтэйчүүдийг зүгээр суулгахгүй , бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэх тохиолдол гаргадаг. Ийм нэг хэргийг Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрсдэлийн үнэлгээ, эрдэм шинжилгээний төвийн орлогч даргаар ажиллаж байсан Б. Уламбаяр нь тухайн төвийнхөө мэргэжилтэн Х-г хүчирхийлсэн хэрэгт холбогдсон байна. Тус лабораторийнхон энэ асуудлыг нь мэдмэгц Б. Уламбаяр ажлаа өөрчлөн Стандарт , хэмжил зүйн газар луу шилжин ажиллах болжээ. Гэвч цагдаагийн байгууллага түүнд холбогдох хэргийг шалгаж , Хан-уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1-1 дэх хэсгийн Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж , албан тушаал , бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж. Тус шүүх эл хэргийг хэлэлцээд Б. Уламбаяр хоёр жил хорих ял шийтгэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.