Ипотекийн зээл удааширч байгаа шалтгааныг судлахаар боллоо

 Ипотекийн зээл удааширч байгаа шалтгааныг судлахаар боллоо

Дэлхийн олон оронд амжилттай хэрэгждэг Ипотекийн зээлийн санхүүжилтийн эрх зүйн орчныг монгол улсад нэвтрүүлэх үүднээс төрөөс орон сууцны урт хугацааны зээлийн тогтолцоог дэмжиж засгийн газраас монгол банкаар дамжуулан өнгөрсөн хугацаанд 6 их наяд шахам төгрөгийн санхүүжилт хийсэн.

Энэ санхүүжилтийн хөрвөх чадварыг бий болгох зорилгоор монголын ипотекийн корпорацийн байгуулсан.Гэвч ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг шадар сайд С.Амарсайхан хөндөн олон нийтэд дэлгэж улмаар сангийн яамаар ахлуулсан барилга хот байгуулалтын санхүүгийн зохицуулах хороо ШӨХТГ Монгол банк Хөгжлийн банк зэрэг байгуулагууд болон эдийн засагчид шинжээчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж буй

ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх найм болон зурган хувийн зээлийн хүүг бууруулах ганц боломжийг эрэлхийлж залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлаар шадар сайд өнөөдөр ажлын хэсгийн гишүүд болон МИК арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.

2013′-2020 онд хүртэл жилийн 8 хувийн хүүтэй байхад нийт санхүүжилтийн 90 хувийг монгол банк 10 хувийг арилжааны банкууд гаргаж ирсэн бол 2020 оны 10 сараас хүүг 6 хувь болгосноос хойш монголбанкнаас 60 арилжааны банкуудын эх үүсвэр 40 хувь байна. Гэтэл МИК санхүүжилт гаргадаггүй хоёрдогч зах зээлээс хөрөнгө оруулалт татдаггүй хэрнээ иргэдийн 6 хувийн зээлийн төлөлтөөс 1.25 хувийг үйл ажиллагааны зардал болон эрсдэлийн сан нэрийдлээр дундаас нь авдаг.зөвхөн 2014-2018 оны хооронд нийтдээ 282 тэрбум төгрөгийн хүүгийн цэвэр ашгийг МИК өөртөө авч үлдсэн тухай баримт санхүүгийн аудитлагдсан тайланд байгааг шадар сайд энэ үеэр хэлсэн юм

МИк-ийн өмчийн хэлбэр нь олон нийтийн хувьцаат компанийн статустай гэх боловч нийт хувьцааны 73.75 хувийг нэг хүний хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой компани эзэмшдэг бол Монгол банк Хөгжлийн банк нийлээд 17.23 хувийг бусад арилжааны 9.2 хувийг үлдсэн 1 хүрэхгүй хувийг иргэд эзэмшдэг байна

Засгийн газраас цар тахлын хүндрэлийг үед эдийн засгийг дэмжих цогц хөтөлбөр баталж дундаж давхаргыг нэмэгдүүлэх орон сууцны хүртээмжийг сайжруулах хүрээнд ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг нэмж 2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү 2 их наяд төгрөгийн санхүүжилтээс 2021 оны эцсийн байдлаар 1 их наяд төгрөгийн зээл арч 14 мянга гаруй зээлдэгч орон сууцны хөтөлбөрт хамрагджээ .Гэтэл энэ жил 10 мянга орчим айл өрхөд зээлийн олгохоор төлөвлөсөн атал оны эхний 4 сарын байдлаар гүйцэтгэл дөнгөж 25 хувьтай буюу 2000 хүрэхгүй айл өрх хамрагдаад байна

Ипотекийн зээл ийм удаашралтай байгаа шалтгаан хаана байгааг судалж МИК багцлах гээд удаагаад байна уу эсвэл арилжааны банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан зээл олгосон төслийнхөө байрыг худалдах гээд гацаагаад байна уу гэдгийг талууд нээлттэй хэлэлцэж цаашид хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэхийг шадар сайд үүрэг болгожээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.