Даатгуулагч тэтгэмжээ цахимаар авах боломжтой боллоо

 Даатгуулагч тэтгэмжээ цахимаар авах боломжтой боллоо

Эмнэлгийн хуудас буюу листийг энэ оны 1-р сарын 17-ноос цахимаар олгож эхэлсэн.

Ингэснээр даатгуулагч, иргэн олон шат дамжлага дамжиж цаг хугацаа, зардал, мөнгө гаргахгүйгээр Эмнэлгийн хуудас буюу листээ бичүүлж, улмаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ цахимаар авах боломж бүрдлээ. Мөн тус үйлчилгээг цахимжуулснаар даатгуулагч, ажил олгогч, эмч, нийгмийн даатгалын байгууллага жилд 1 тэрбум төгрөг хэмнэх юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасны дагуу дээрх цахимжуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын ашигладаг холбогдох системд хөгжүүлэлт хийж цахим лист олгох нөхцлийг бүрдүүлсэн. Тодруулбал, 2, 3-р шатлалын эмнэлэг (аймаг, дүүргийн клиник) болон өрхийн эмнэлгүүд эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож байна.

Даатгуулагч иргэн Та www.e-mongolia.mn болон www.ndaatgal.mn -ээр хүсэлт гаргаж хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ цахимаар авах боломжтой.

  1. www.e-mongolia.mn сайтад нэвтэрч орох
  2. Үйлчилгээнүүд цэсээс Нийгмийн хамгаалал гэсэн дэд цэс рүү орох
  3. Нийгмийн хамгаалал дэд цэс дотор Даатгал гэсэн үйлчилгээ бий
  4. Даатгал гэсэн үйлчилгээн дээр дармагц Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлт гэсэн үйлчилгээг авах боломжтой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.