АТГ: УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа дахин гаргана

 АТГ: УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа дахин гаргана

Өнгөрсөн долоо хоногт саарал ордонд өрнөсөн улс төрийн гол сэдэв УИХ-ын гишүүн Х. Ганхуяг, Г. Амартүвшин, Ё. Баатарбилэг, Н. Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын санал байв. Хуулиараа уг саналыг УИХ-ын харъяа байгууллагууд тав хоногийн дотор хэлэлцэх ёстой учраас баасан гаригийн 24 цаг хүртэл үндсэндээ УИХ-ын чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж хэлэлцсэн.

Дэг ёсоор хамгийн эхэнд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрддэг УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо ирц нь хүрэхгүй байсаар хоёр ч удаа хуралдаж гаргасан шийдвэр нь УЕП-оос оруулж ирсэн дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Ингэж үзсэн шалтгаан нь АТГ-аас гишүүдийг нэг удаа мэдүүлэг авахаар дуудсан бөгөөд гишүүд дуудсан хугацаанд нь очиж байгаа тул мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулаагүй хэмээн дэд хороо шийдвэрлэв.

Харин АТГ-аас УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа дахин гаргана гэдэгээ мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.