Б.Бямбадорж: Эрт илрүүлэг 2022 оны таван сараас 2023 оны таван сар хүртэл үргэлжилнэ

 Б.Бямбадорж: Эрт илрүүлэг 2022 оны таван сараас 2023 оны таван сар хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж эрт илрүүлэг үзлэг шинжилгээний талаар мэдээлэл өглөө.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: “Энэ жил Монгол улсын засгийн газрын тогтоол гарч орон даяар бүх иргэдээ эрт илрүүлэг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах шийдвэр гаргасан. Нэг удаадаа хүмүүсийн эрсдэлт хүчин зүйлийг үнэлэх, оношилгооны эрт шинж тэмдэг болон, оношилгооны тоног төхөөрөмжөөр оношлоод шаардлагатай бол эмчилгээнд хамруулах зорилготой энэ ажлыг хийж байгаа. 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 1-ны хооронд эрт илрүүлэгийн шинжилгээ хийлгэнэ.

Эрт илрүүлэгийн үйл ажиллагаа цаашдаа үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 49 эрүүл мэндийн байгууллага гэрээ хийгээд ажиллаж байна. 49 эрүүл мэндийн байгууллагат 159 хороодыг хуваарилсан. Иргэдийг хэзээ хэрхэн, шинжилгээнд хамруулах уу гэдэг нь тухайн хорооны өрхийн эрүүл мэндийн төв, хэсгийн ахлагч, хуваарьт эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн байгууллага гурав хамтраад хуваариа товлоно.

Хуваарь товлогдохоор иргэдэд мэдээлэл мессеж очиж хуваарийнхаа дагуу хамрагдаад явна. Иргэд шинжилгээнд хамрагдахаар ирэхдээ өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ бэлдсэн байх шаардлагатай” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.