Х. Баттулгын АН даргаар бүртгэж авахыг УДШ-ээс шаардав

 Х. Баттулгын АН даргаар бүртгэж авахыг УДШ-ээс шаардав

Ардчилсан намын 330 сумын намын дарга нарын Улс төрийн манлайлал-2022 сургалт, семинар Улаанбаатар хотноо болов.

Энэ үеэрээ тэд УДШ болон УИХ дахь АН-ын бүлэгт хандаж шаардлага хүргүүллээ. Намын үндсэн дүрмийн дагуу нийт гишүүдийнхээ итгэлээр, 117 мянган гишүүдийнхээ саналаар сонгогдсон Халтмаагийн Баттулгыг намын даргаар бүртгэж авах шаардлагыг тавьж байгаа аж.

Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлэгт хандан дотоод эв нэгдлээ олж, нэгдэж, нягтарч ажиллахгүй бол намын анхан шатны нэгжүүд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ илэрхийлжээ.

Хурлын үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И. Мөнхжаргал: АН-ын 330 сумын намын дарга нар Улаанбаатар хотноо цуглаж өөрсдийн амжилт, ололт, алдаа дутагдал, бэрхшээлүүдийг дүгнэн хэлэлцлээ.

Монголын ардчилал амьд байгааг, Ардчилсан нам нэгдмэл цул байгааг нийгэмд нотлон, үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдсэн гишүүд болохыг бүх шатандаа бид батлан харуулж чадсан.

Дараалсан олон ялагдалд хүргэж, эрх чөлөөгөөрөө барьцаалагдаж, ялын наймаандаа намаа арилжсан, эрх баригчдын охин байгууллагын үүрэг гүйцэтгэж, ивээн тэтгэлгээр нь цөөхөн хэдэн хамтрагчдаа дагуулсан хүн Ардчилсан намыг хагарсан, бутарсан хэмээн харагдуулах ажлыг зориудаар хийж байна хэмээн хэлэв.

Ташрамд дурдахад Х. Баттулгын АН тавдугаар сарын 8-ны өдөр 21 аймгийн 330 сумын бүх гишүүдийн хурлаа хийхээр зарлан тогложээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.