ОЮУТАН ЗАЛУУС САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛГААТАЙ ТАНИЛЦЛАА

 ОЮУТАН ЗАЛУУС САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛГААТАЙ ТАНИЛЦЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв, Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэг, ойлголт олгох зорилтын хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн оюутнуудад 2022 оны 4 дүгээр сарын 19, 26-ны өдрүүдэд нээлттэй сургалт өдөрлөг зохион байгууллаа. Залуу сонгогчдод зориулсан энэ төрлийн сургалтыг жил бүр уламжлал болгон явуулдаг болсон юм.

Энэ удаагийн сургалтаар оюутан залуус хариуцлагатай сонгогч байхын тулд мэдвэл зохих ерөнхий ойлголтыг авч, ялангуяа сонгуульд оролцохын ач холбогдол, сонгуульд оролцох үйл явцад анхаарвал зохих асуудал, сонгуулийн автоматжуулсан системийн талаар мэдээлэл сонсч, сонирхсон асуултандаа хариулт авлаа. Түүнчлэн сургалтын саналын хуудсаар саналаа өгч, санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай биечлэн танилцав.

Сонгуулийн ерөнхий хороо энэ төрлийн танилцуулах сургалтуудыг сонирхож буй ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан залуус, хамт олонтой хамтран ажиллахад нээлттэй гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.