ХУД: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2022-2023 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө танилцууллаа

 ХУД: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2022-2023 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө танилцууллаа

ХУД-ийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс өнөөдөр (2022.05.02) Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2022-2023 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд:

  • Аж ахуй эрхлэгчдийгдэмжих хөтөлбөр
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
  • Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
  • Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зэрэг төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.

Тус өдөрлөгт дүүргийн 21 хорооны иргэдийн төлөөлөл ЖДҮ эрхлэгч нар оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж мөн тус хөтөлбөрт хэрхэн хамрагдаж, хэрхэн үйлдвэрлэлээ өргөжүүлсэн тухай бодит түүхээ хуваалцсан.

Иргэд аж ахуй нэгж байгууллага та бүхэн эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдахыг хүсвэл ХУД-ийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандаарай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.