Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийг 19.6 сая төгрөгөөр торгов

 Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийг 19.6 сая төгрөгөөр торгов

Онцгой байдлын байгууллагаас нефтийн агуулах, шатахуун түгээх станцуудад шалгалт явуулжээ.

Тодруулбал, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 729 газрын тосны бүтээгдэхүүн олборлодог, худалдан борлуулж буй аж ахуйн нэгжийн барилга байгууламжид хяналт тавьсан байна. Шалгалтаар гал түймэр гарч болзошгүй 3767 зөрчил илрүүлжээ. Үүний 994-ийг газар дээр нь арилгуулжээ.

Тухайлбал, гал унтраах автомат систем суурилуулаагүй, ослын үеийн гэрэлтүүлэг төлөвлөөгүй, зам гарцыг чөлөөтэй байлгах, гадна талбайн гэрэлтүүлэг хангалтгүй, шатахуун түгээх станцын барилга байгууламж болон авто тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станцын удирдлагын байрны хоорондох тусгаарлах ханыг гал тэсвэршилтэй материалаар хийгээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Энэ үеэр галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативыг зөрчсөн 12 аж ахуйн нэгж байгууллагыг 19.6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн 994 зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.