Төрөлх-Монгол хэл-2022 уран бичлэгийн улсын 7 дугаар хуралдаан боллоо

 Төрөлх-Монгол хэл-2022 уран бичлэгийн улсын 7 дугаар хуралдаан боллоо

2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5-р сарын эхний ням гаригийг “Үндэсний бичиг үсгийн баяр өдөр” болгон тэмдэглэж байхаар болсон. Энэ хүрээнд Монгол Улсын Соёлын яам, Хүүхдийн төв номын сан “Төгөлдөр Буяннэмэх” Төрийн бус байгууллага хамтран яруу найрагч Хэнтийн Б.Батхүүгийн санаачилгаар “Төрөлх-Монгол хэл” уран бичлэгийн улсын уралдааныг долоо дахь жилдээ зохион байгууллаа. 

Энэ жилийн уралдаан нь “Шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсэний 120 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. 


 
Тус уралдаан Монгол үндэсний бахархал болсон монгол бичгээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, цаашид суралцах сонирхол төрүүлэх, уран чадвар эзэмшүүлэх зорилготой юм. 

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд “Төрөлх Монгол хэл” уран бичлэгийн уралдааныг санаачлагч Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Батхүү, МОНЦАМЭ агентлагийн дотоод мэдээний албаны хариуцлагатай Нарийн бичгийн дарга Б.Хандмаа, зураач М.Мягмардорж, уран бичээч Г.Ганзориг, “Төгөлдөр Буяннэмэх” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Амаржаргал нар оролцлоо. 


 
Уран бичлэгийн уралдаанд 6 аймаг, 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 70 орчим сурагч, 4 Их дээд сургуулийн оюутан оролцов. Уралдааны тэргүүн байрын шагналыг Говьсүмбэр аймгийн Лаборатори 5-р сургуулийн сурагч С.Баярмөнх хүртсэн юм.

Харин уралдааны 2-р байрын шагналыг Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Н.Энхжин, 3-р байрын шагналыг Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Н.Нямчимэг нар хүртлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.