Хөдөлмөрийн Үндэсний намын ээлжит бус 7-р чуулган боллоо

 Хөдөлмөрийн Үндэсний намын ээлжит бус 7-р чуулган  боллоо

Хөдөлмөрийн Үндэсний намын ээлжит бус 7-р чуулган боллоо. Нэрээ өөрчилж, зүүн төвийн үзэл баримтлалаас татгалзан барууны нам болгохоо зарлалаа. Гишүүд дэмжигчдийн тоо нь эрчимтэй өсч байгаа парламентад суудалтай намын хувьд барууны үзэл баримтлалаа ХҮМҮҮНЛЭГ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮЗЭЛ гэж мэдэгдлээ. Өнөөдрөөс эхлэн Хөдөлмөрийн үндэсний намын албан ёсны нэр ХҮН нам болж байна. Нийгмийн халамж хамгааллыг өмнөө тавьдаг зүүний үзэл баримтлалаа чөлөөт эдийн засаг, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, хувийн өмчийг дээдэлсэн барууны үзэл баримтлалтай болгон эрс өөрчиллөө. Өнгө билэгдэл лого нь ч шинэчлэгджээ. Тэд төр давамгайлсан төвлөрсөн эдийн засагтай социалист улс болохын эсрэг үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Үүний тулд иргэдийнхээ эрх чөлөөг дээдэлсэн, цахимжсан цомхон төрийг бүтээж, татвар санхүүгийн бодлогоор бизнесийг дэмжин, гадна дотно хөрөнгө оруулалтыг хамгаалахаа мэдэгдэж байна. Хавтгайрсан халамжийн бодлого биш, ажлын байр бий болгодог төрийн бодлогыг дэвшүүлж, англи хэлийг албан ёсны 2 дахь хэл болгоно гэжээ. Авилгалыг устгахгүй бол Монгол хөгжихгүй. Төрийн өмчийг хувьд шилжүүлж, дэлхийн ардчилсан орнуудтай хамтдаа хөгжье гэж уриалж байна.
Т.Доржханд ХҮН намын дарга

Дэлхийн хэл эзэмшиж, дэлхийн хөгжлийг шингээсэн, өөртөө итгэлтэй өрсөлдөх чадвартай дэлхийн Монгол хүнийг бүтээх нь ХҮН намын амбици. Улс төрд мөнгө төлж ордог өнөөгийн улс төрийн тогтолцоог бүхлээр нь халах цаг болсон гэж ХҮН нам мэдэгдэж байна.
Наранбаяр ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн
Өнгөрсөн 30 жилд улс үндэстэнг босгох хангалттай хугацаа өнгөрсөн ч АН, МАН чадсангүй. Авилгалгүй, халамж харж хэвтсэн нийгмийн байгууллыг биш, хувийн өмч, эрх чөлөөний үзэл санааг тунхаглаж, дэлхийн хөгжингүй орнуудтай эн зэрэгцэн хөгжсөн, Азийн эрх чөлөөний диваажин орон болохоо хөрөнгө оруулагчдад тунхагласан орон болцгооё гэж ХҮН намынхан ээлжит бус чуулганаараа зарлан тунхаглалаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.