Нийслэлийн усан оргилуурууд тавдугаар сарын 20-ноос ажиллуулаж эхлэнэ

 Нийслэлийн усан оргилуурууд тавдугаар сарын 20-ноос ажиллуулаж эхлэнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн дүн, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.

-Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн , аж ахуйн нэгж , байгууллагуудыг орныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

-Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх , мод тарих , ургуулах, төгөл байгуулах, арчлах, зүлэгжүүлэх , мөн харшлаас сэргийлж шарилж , хогийн ургамлыг урсгах ажлыг хуваарийн дагуу зохион байгуулах

-Зуны улирал ирсэнтэй холбогдуулан нийслэлийн усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны өдрөөс ажиллуулах

-Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажилд онцгой анхаарах , ойролцоо амьдардаг олон нийтэд мэдээлэл хүргэх

-Хүүхдүүд гадаа тоглож наадах цаг үе эхлээд байна, Эцэг эхчүүдийн анхаарал сарнисан. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж, иргэдэд, тэр дундаа хүүхдүүдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарахыг тус тус үүрэг болголоо.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.