ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ БИЕЧИЛЖ ОЧИХГҮЙГЭЭР, ЦАХИМААР ХИЙЖ ЭХЭЛНЭ

 ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ БИЕЧИЛЖ ОЧИХГҮЙГЭЭР, ЦАХИМААР ХИЙЖ ЭХЭЛНЭ

Иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлж буй талаар Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлж байна.

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12-р сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганаар эцэслэн баталж, 5-р сарын 1-нээс мөрдөж эхлэхээр тогтсон.

Хуульд зааснаар Улсын бүртгэлийн байгууллага нь гэрчилгээжүүлэх байгууллага бөгөөд 16 насанд хүрсэн иргэнд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг олгох юм.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан:

16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэллээ. Иргэний үнэмлэхний чипт, гар утасны аппликэйшнд тоон гарын үсгийг суулгаж байна. Бид үүгээр эхлэлийг тавилаа. Төрийн байгууллага, иргэн төрөл бүрийн цахим үйлчилгээг тоон гарын үсгээр дамжуулан авч болно. Тоон гарын үсэг нь гадаад улсад байгаа монголчуудад ч өгөөжтэй юм.

Таван жилийн дараа хугацаа дуусвал үргэлжлүүлэн сунгах боломжтой. Улсын бүртгэлийн байгууллагын салбарууд, цаашлаад бүх хороодод хүртээмжтэй байлгана.

Тоон гарын үсэг олгох ажилд бүх иргэдийг хүчээр хамруулна гэж ойлгохгүй. Цахим орчинд үйлчилгээ авах бол тоон гарын үсэгтэй болох хэрэгтэй.

Тоон гарын үсэг төрөл бүрийн гэрээнд хэрэглэгдэж байгаа.

Тавдугаар сарын 1-нээс эхлэн хувийн хэвшилд иргэнийг хурууны хээгээр нь танихыг хориглож байгаа.

Альваа үйлчилгээ авахад хурууны хээ дардгийг болиод тоон үсэг авч байна гэж ойлгож болно.

Цаашид шилжилт хөдөлгөөнийг шууд цахимаар хийдэг болно. Иргэдийн хамгийн их авдаг төрийн үйлчилгээний нэг нь шилжилт хөдөлгөөн. Өмнө нь иргэнээ заавал бүртгэгч дээр авч ирдэг байсан. Тоон гарын үсгээ авснаар шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.