Т.ДОРЖХАНД: ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮРТЭЛ ТӨВ ТАЛБАЙД ЖАГСААЛ ХИЙНЭ

 Т.ДОРЖХАНД: ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮРТЭЛ ТӨВ ТАЛБАЙД ЖАГСААЛ ХИЙНЭ

УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ Пүрэв гарагт Сүхбаатарын талбай дээр “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” тайван жагсаалыг зохион байгуулах талаараа мэдээллээ.

Тэрбээр “Ийм УИХ-д хэн итгэх юм бэ,  бүх хулгайч нараа  хамгаалаад авч үлдлээ.

УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцох боломжгүй байна. УИХ-ын танхим дотроос биш талбай дээрээ иргэдийгээ уриалаад хамтдаа тэмцэе гэлээ.

Иргэн хүнийхээ хувьд Пүрэв гарагийн 12 цагт “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” тайван жагсаалыг зохион байгуулна.

Тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Төрийг цомхон болгох хэрэгтэй. Сонгуулийнхаа тогтолцооны өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай.

Өнөөдөр дайн болж байна. Монгол Улсын аюулгүй байдал хангагдаж чадах уу? Улаанбаатарт нэг цахилгаан станцад гэмтэл гарахад л хот хөлдөнө. Өөр хот байж болохгүй юм уу?

Тиймээс эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл төв талбайд суулт хийж, жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.

Иргэдээсээ гарын үсэг цуглуулна. Олон иргэдээс санал авсны дараа УИХ-д танилцуулна.

Үндсэн хуулийн тогтолцооны өөрчлөлтийг яаралтай хийхгүй бол монгол минь ажилгүй, мөнгөгүй, ядуу болно” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.