Б. Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардал 570 сая төгрөг цуглаж, хүүгийн гэр бүл ирэх 7 хоногт Турк улс руу эмчилгээнд явахаар боллоо

 Б. Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардал 570 сая төгрөг цуглаж, хүүгийн гэр бүл ирэх  7 хоногт Турк улс руу эмчилгээнд явахаар боллоо

Цусны цагаан эсийн хорт хавдар гэх өвчинтэй 3 жилийн хугацаанд тэмцэж байгаа настай Б. Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардал 570 сая төгрөг хүрчээ. Хүүгийн гэр бүл ирэх 7 хоногийн пүрэв гаригт багтаан Турк улсыг зорихоор бэлтгэл байдлаа хангаж эхэллээ. Хоёр өдрийн хугацаанд Монголын ард түмнээс цугларсан хандив 570 сая төгрөг болсонд хүүгийн гэр бүл талархаж байгаагаа илэрхийлж байна.

Б. Тэмүүлэн хүүгийн аав Н. Батзул хоёр өдрийн хугацаанд бидний төлөвлөсөн хүүгийн минь эмчилгээний зардал 570 сая төгрөг цуглаж 100 хувь бүрдлээ. Биднийг дэмжиж тусалсан нийт монголын ард түмэндээ болон мэдээллийг түгээж өгсөн хэвлэл мэдээллийн байгууллагууд, цахим сайтууддаа маш их баярлаж байна. Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхний минь гэгээн цагаан үйл үеийн үед дэлгэрч монголын минь үрс маш олон болтугай гэж ерөөе.

Мөнгө санхүүгийн асуудал 100 хувь шийдэгдсэн тул 1 цагийг ч алдалгүй өнөөдрөөс бичиг баримтаа бүрдүүлж ам бүлээрээ тавуулаа явахаар болсон. Өнөөдөр унагаж байгаа нулимс бол баярын нулимс Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна. Мэдээж би та бүхнийхээ тус дэмийг үр хүүхдээ эмчлүүлж ирээд эх орноо гэсэн сэтгэлтэй сайн хүн болгож, эх орныхоо төлөө их зүйлийг бүтээсэн хүн болгон ачийг нь хариулна гэж бодож байна. 500 сая төгрөг үнэхээр хүрч болохооргүй тэнгэрийн мэт сонсогдож байсан бол бидний монголчууд нэгдэх юм бол 5 тэрбум түүнээс ч илүүг цуглуулж чадах боломжтой юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.