Нөөцийн махыг өнөөдөр гулуузаар нь зарж байна

 Нөөцийн махыг өнөөдөр гулуузаар нь зарж байна

Хонины нөөцийн махыг кг-ыг нь 7950 төгрөгөөр харин бүтнээр нь буюу гулуузаар нь худалдан авбал кг-ыг нь 7750 төгрөгөөр худалдаалж байна.

ХҮН амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдэд 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн их үүсвэрийг шийдвэрлэсэн. Махны бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгжтэй махны нөөцийг эрт бүрдүүлж, хэрэглэгчдэд хямд үнэтэй мах нийлүүлэх Хариуцлагын гэрээ байгуулж, хэрэгжилтэд ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллах юм байна. Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуй нэгж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн 9 дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна. Махны нөөц 2022 оны 4дүгээр сарын 25-ны байдлаар үхэр 3600, хонь 6800, ямаа 1150 тонн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.