Саид Моллаи өөрөө Азербайжаны талд хүсэлт тавьсан, одоо холбоод зөвшилцөж байна

 Саид Моллаи өөрөө Азербайжаны талд хүсэлт тавьсан, одоо холбоод зөвшилцөж байна

Монголын иргэн болсон Ираны бөх Саид Моллаиг Азербайжаны төлөө тоглох болсон гэх мэдээллүүд цацагдаад байгаа билээ.

Токио-2020″ олимпын мөнгөн медальт Саид Моллай Азербайжаны шигшээ багт тоглох магадлал өндөр байна.

Азербайжаны жүдо бөхийн холбооны хэвлэлийн албанаас мэдээлснээр Саид өөрөө тэдэнд хандаж, Азербайжаныг төлөөлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Үүний дараа Бакуд уригдаж, эрүүл мэндийн үзлэгт орж, шигшээ багийн бэлтгэлд оролцсон байна.

Одоогоор холбооны удирдлагууд Моллайгийн хүсэлтийг үнэлж, Олон улсын жүдо бөхийн холбоотой зөвшилцөж байгаа юм.

Саид Моллай бол Азербайжан гаралтай иран хүн. Тэрээр Урмиа мужийн Хой хотоос гаралтай. Ираны шигшээ багт тоглож байгаад 2018 оны Бакугийн дэлхийн аварга болсон. Улс төрийн шалтгаанаар тэрбээр Ираныг орхин явахаас өөр аргагүй болж, Монголын шигшээ багт тоглож эхэлсэн”.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.