ХҮН намын ээлжит бус VII Их хурал болж байна

 ХҮН намын ээлжит бус VII Их хурал болж байна

Монголын гурав дахь улс төрийн хүчин ХҮН нам ээлжит бус VII Их хурлаа зарлажээ. Тус их хурлаар:

  1. Улс орны эдийн засаг, дэлхийн геополитикийн нөхцөл байдал, мөн залуус ХҮН намыг дэмжиж, олноор элсэх болсонтой холбогдуулан үзэл баримтлалаа шинэчлэх
  2. Үзэл баримтлалд орох шинэчлэлтэй уялдуулан ХҮН намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
  3. Дээрх шинэчлэлээс улбаалан намын бэлэг тэмдгээс гадна Хөдөлмөрийн Үндэсний Нам нэрээ ХҮН нам болгон өөрчлөх ажээ.

ХҮН намын гишүүд дэмжигчдийн тоо эрчимтэй өсөж, тэдний 70 орчим хувийг 18-35 насны залуус эзэлж байна. Намын шинэ залуу гишүүд үзэл санаагаа намынхаа бодлогод шингээсэн онцлогтой их хурал болж байна. ХҮН нам чөлөөт эдийн засаг, иргэдийн бизнес эрхлэх боломжийг тууштай дэмжсэн барууны үзэл баримтлалтай болсноо албан ёсоор зарлалаа.

Ардчилсан нам улс үндэстний эрх ашгийг хамгаалах бүү хэл дотроо үг хэлээ олохгүй байгаа энэ цагт ардчилал, чөлөөт эдийн засгийг хамгаалах хүнд ачааг ХҮН нам үүсэхээс өөр аргагүй болжээ.

ХҮН нам нь Монголын хүүхэд залуучууд, тэдний боловсрол, эрүүл мэндийг орхигдуулахгүй. Өөр замаар ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт эдийн засагтай дэлхийн Монгол Улсын төлөө зүтгэхээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.