Дорнод аймгийн 80 мянган иргэн зэвтэй усаар ундаалж байна

 Дорнод аймгийн 80 мянган иргэн зэвтэй усаар ундаалж байна

Монгол Улсад аймгийн төвдөө хүн амын талаас илүү хувь нь амьдардаг ганц аймаг бол Дорнод аймаг. Эрчим хүчээ, дулаантайгаа үйлдвэрлэдэг аймаг тун ховор. Гэтэл тус аймгийн иргэд зэвтэй усаар ундаалж, зэвэнд идэгдсэн усанд хувцас, эдлэлээ угаагаад хэдэн долоо хоногийг үджээ.

Аймгийн Дорнод НАА ХХК-ний гүйцэтгэх даргын ажлыг Г. Баярсайхан хариуцан гүйцэтгэж байна. Тэрбээр тус газрын хуучин удирдлага Ч. Гантөмөрийн хүү аж. Ч. Гантөмөр нь гавъяаныхаа амралтанд гарч өөрийн хүү Г. Баярсайханд ажлаа өгсөнөөр удам дамжин ирсэн энэ байгууллагын үйлийн үрийг аймгийн төвийн иргэд хүртээд байгаа аж.

Чухам яагаад ийм байдалд хүрэх болов? Дорнод НАА ХХК жил бүр өөрсдийгөө сайн ажилласан гэж дүгнэж 20-30 сая төгрөгөөр шагнадаг, тэр ч бүү хэл тэтгэвэрт гарсан хуучин дарга Ч. Гантөмөр нь зөвлөх нэрийн дор сар бүр цалин тооцуулж авдаг байна.

Үндсэн ажлын чиг үүрэг нь аймгийн төвийн иргэдийг ундны цэвэр ус, дулаанаар хангах. Гэтэл өнөөдөр иргэд нь зэвтэй усыг тунгалаг болно гэж найдаж тоолуурын заалтыг эргэтэл усаа эргэлдүүлж, зарим нэг иргэд зэвтэй усандаа эд хэрэглэлээ угааж, эдийн засгийн багагүй хохирол амсаж өнөөдрийн байдлаар шугам хоолойг угаах арга хэмжээг аваад байгаа аж. Гэтэл энэ нь түр зуурын аргацаасан үйлдэл бөгөөд хэдэн жил болоод шугам хоолойг сольдог гэж ажил болдог ч цэвэр усны шугам хоолой нь нарийн нүхээр урсах, зэвэнд идэгдсэн бодит байдал нь энэ аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.