Иргэд автобусанд бэлэн мөнгө өгснөөр төсөвт орох орлогын 25 хувь нь жолооч нарын халаасанд орж байна

 Иргэд автобусанд бэлэн мөнгө өгснөөр төсөвт орох орлогын 25 хувь нь жолооч нарын халаасанд орж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрээр “Автобусны чиглэлийг богиносгох, бүсчилж богино эргэлттэй болгох шаардлагатай байна. Мөн хотын стандартад туссан жолооч нарын үйлчилгээ, соёлыг сайжруулж, сургалт зохион байгуулах, дүрэмт хувцастай болгох хэрэгтэй. Түүнчлэн камерын хяналтын нэгдсэн системийг хөгжүүлнэ. Бүх автобус камертай ч онлайнд холбогддоггүй. Автобус онлайнд холбогдвол жолооч үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцаж байгаа, бэлэн мөнгө авч байгаа эсэх, тамхи татаж байгаа зэргийг хянах боломжтойгоос гадна төлбөр шалгагч ажиллах шаардлагагүй болно. Богино эргэлт хийснээр чиглэлийн урт 25 хувиар богиносож, давхцал 30 хувиар буурч, автобус хүлээх хугацаа 5-8 минут болно” гэв. Түүнчлэн нийтийн тээрийн орлого буурахад төлбөрийн олон сонголтгүй, бэлэн мөнгөөр төлбөр авдаггүй болсон зэрэг нь нөлөөлж, нийслэлийн төсөвт орох орлогын 22-25 хувь нь жолоочийн халаасанд ордог гэсэн судалгаа гарчээ. Жолооч нарт бэлэн мөнгө өгдөг зөрчил өдөрт гарч байгаа зөрчлийн 49 хувийг эзэлж байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.