УИХ- ын гишүүн М. Оюунчимэгийн нүхэн жорлонгийн төсөв батлагдах уу

 УИХ- ын гишүүн М. Оюунчимэгийн нүхэн жорлонгийн төсөв батлагдах уу

УИХ-ын өчигдрийн чуулган дээр 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ үеэр нүхэн жорлонг шинэчлэх төслийг УИХ-ын гишүүн М. Оюунчимэг оруулж ирсэн ба дээрх хуулийн төсөлд шигтгэгдэн батлагдаж , улмаар цааш явсныг олон нийт анзаарсангүй.

Энэхүү төсөлд хэдэн тэрбум төгрөг тавигдсан нь тодорхойгүй байна. Ер нь энэ талын мэдээллийг иргэдэд нээлттэй өгөхгүй , хав дарж байгаад төсөвт өөрчлөлт оруулах үед гэнэтхэн оруулж ирсэн гэж хардахаар байна. М. Оюунчимэг гишүүний өгүүлж буйгаар нийслэлийн есөн дүүргийн 200 орчим мянган өрхийн нүхэн жорлонг шинэчилж , Эко нойл болгох гэж байгаа бололтой.

Тэрээр:

-Бид жорлонгоо өөрчилье, хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийг бие болгоё гэж ярьдаг.

Нийслэлийн хүн амын 70 гаруй хувь нь нүхэн жорлонтой. Үүнийг сольж , аль болох айл өрхүүдийн амьдрах орчинг сайжруулъя гэсэн. Үүнийг улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийднэ гэхээс тухайн айл өрх өөрсдөө шийдэх ямар ч боломжгүй хэмээн өгүүлсэн.

Үүнийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б. Жавхлан нар эрс эсэргүүцэж, төсөв хэмнэх гэж байхад төсөв нэмэгдүүлэх гэлээ хэмээн буруушаав.

УИХ-ын дарга Г. Занданшатар М. Оюунчимэг гишүүн саналаа төрчихгүй дээ. Хэмнэнэ хэмнэнэ гэхэд айлын жорлонруу ормооргүй байна шүү гээд барсангүй, энэхүү төсөл 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт багтан батлагдаж , улмаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шинжлээ.

УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатар ч мөчөөгөө өгсөнгүй, Төсвийн байнгын хорооны дээр энэхүү санал унагасан талаар мэдээллээ. Тэрээр:

-Өнөөдөр УИХ-ын чуулганы улсын төсвөөр айл өрхийн ариун цэврийн байгууламж барьж болно гэдэг санал дэмжигдсэн нь олны бухимдал төрүүлсэн. Сая төсвийн байнгын хороо хуралдаж улсын төсвөөр айл, өрхийн ариун цэврийн байгууламж барихыг хориглох саналыг дэмжлээ хэмээн жиргэжээ.

Уг нь УИХ-аар анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Эдийн засгийн байнгын хороо энэхүү төслийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн М. Оюунчимэг өгүүлсэн. Харин төсөл орж ирэхдээ Эдийн засгийн байнгын хороо дэмжээгүй хэмээн томъёологдон орж ирсэн байжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.