Хэнтий аймгийн төрийн байгууллагын гаднах зогсоолд зөвхөн иргэд Авто машинаа тавина

 Хэнтий аймгийн төрийн байгууллагын гаднах зогсоолд зөвхөн иргэд Авто машинаа тавина

Төрийн байгууллагуудаас үйлчилгээ авахад тулгардаг нэг бэрхшээл нь авто машины зогсоол. Хэдийгээр байгууллага бүр гаднаа автомашины зогсоолтой хэдий ч тэр нь иргэдэд төдийлөн олддоггүй, албан хаагчдынх нь машинаар дүүрсэн байх нь элбэг.

Энэ асуудлыг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав олж харж , Төрийн байгууллагын гаднах зогсоолд зөвхөн үйлчилгээ авч байгаа иргэдийн автомашиныг зогсоохыг байгууллагын дарга нарт үүрэг болгосон . Үүний дагуу байгууллагууд өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан зогсоолын асуудлаа шийдэж байна. Тухайлбал Онцгой байдлын газрын хамт олон автомашины хэрэглээнээс татгалзаж унадаг дугуйтай хамт олон болохыг уриалж байгаа бөгөөд ажилтнууддаа унадаг дугуй авахад нь дэмжлэг болж байна.

Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд гаднах зогсоолоо зөвхөн иргэдэд үйлчилдэг байхаар зохицуулж , алба хаагчдынхаа машиныг байгууллагынхаа хашаанд тавьдаг болжээ.

Харин аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд гаднах сул талбайгаа ашиглан аж ахуйн аргаар хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ мэтчилэн аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг төрийн байгууллагууд хэрэгжүүлж эхэллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.