ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Батжаргал Эко яармаг төслийн гүйцэтгэгчидтэй уулзлаа

 ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Батжаргал Эко яармаг   төслийн гүйцэтгэгчидтэй уулзлаа

Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал Экс яармаг төслийн гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад ТОСК ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, төслийн хэлтсийн дарга Л. Мандахнаран, төслийн удирдагч Э.Тэмүлэн, УБ групп ХХК – ийн гүйцэтгэх захирал Ц. Батбаатар , Түм Арвижих ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Баттулга, УБ групп-ын Төсөл хариуцсан менежер Н. Бат-сэлэнгэ, мэргэжилтэн Нинжинбадгар нар оролцлоо.

Төсвийн хүрээнд хөрөнгө оруулж , хамтран ажиллаж буй дээрх хоёр компани нь төслийн явц, тулгамдаж буй асуудлууд , ТОСК ТӨХХК-ийн зүгээс үзүүлэх боломжтой туслалцаа дэмжлэгийн талаар ярилцсан бөгөөд төслийн эхний ээлжийн орон сууцны барилгын суурь ухах газар шорооны ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр боллоо.

Дашрамд дурдахад ТОСК ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн нэг нь нэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулж, инжинерийн лэл бүтцэд холбогдсон орон сууцаар иргэдийг хангах , яндангийн тоог багасгаж , Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдлыг бууруулах , тоосжилтыг багасгах , нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн хангамжийг сайжруулах Эко Яармаг юм. Энэхүү төслийн хүрээнд 2,000 гаруй айлын орон сууц ашиглалтад орно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.