БНСУ-ын иргэдийн визгүй болгосноор гурван жилд багадаа 577 мянган жуулчин хүлээн авна гэж тооцжээ

 БНСУ-ын иргэдийн визгүй болгосноор гурван жилд багадаа 577 мянган жуулчин хүлээн авна гэж тооцжээ

Байгаль орчин , аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э. Баттулга нар өчигдөр 100 хоногийн ажлын тайлан-гаа хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд , олон нийтэд нээлттэй танилцууллаа.

Тайланд анхаарал татсан нэг сэдэв байгаа нь БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах талаар юм.Энэ талаар БОАЖ-ын сайд Б. Бат-эрдэнэ :

БНСУ-ын харьяалалтай 27 сая жуулчин бий. Үүний 16 сая нь БНХАУ болон ойролцоо / Зүүн өмнөд Ази / улсаар аялдаг тоо баримт байгаа. Гэтэл 2019 онд манай улсад хамгийн дээд цэгтээ буюу 100 мянган жуулчин ирсэн. Жуулчид бага ирж байгаагийн нэн тэргүүний асуудал нь агаарын тээврийн хязгаарлалт, нөгөө нь визний асуудал. Иймд БНСУ-ын жуулчдыг визгүй зорчдог болгох асуудлыг шийдэж байгаа хэмээн өгүүлжээ.

Монгол Улсын гадаад харилцааны яамнаас БНСУ-ын жуулчдыг зориулж и-визгүй шилжүүлэх ажлыг хийж эхлээд байгаа аж. БОАЖ-ын сайд өнгөрсөн долоо хоногт Монгол улсад суугаа БНСУ-ын Элчин сайдтай энэ талаар санал солилцсон ба энэхүү ажил урагштай байгаа юм байна.

БНСУ-ын иргэд Монгол улс руу визгүй зорчдог больсноор гурван жилийн хугацаанд хамгийн багадаа 577 мянган жуулчин ирэх боломжтой байгааг тооцоолж гаргажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.