ЭМЯ: Халдвар авсан хүний тоо нэмэгдэж, 2 хүн нас барав

 ЭМЯ: Халдвар авсан хүний тоо нэмэгдэж, 2 хүн нас барав

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн нийт 76 тохиолдол батлагджээ.  Үүний 48 нь Улаанбаатарт, 28 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь хоёр хүн нас барсан байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 239 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас долоо нь хөнгөн, 160 нь хүндэвтэр, 59 нь хүнд, 13 нь нэн хүнд оноштой байгаа юм байна. Тэдний дотор 13 хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэй байгаа аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.