Хэрэв УИХ төсвийн хэмнэлт , шинэчлэлээс татгалзвал ЗГ эргүүлэн татахаар төлөвлөжээ

 Хэрэв УИХ төсвийн хэмнэлт , шинэчлэлээс татгалзвал ЗГ эргүүлэн татахаар төлөвлөжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг хийнэ.

Энэ удаагийн төсвийн тодотголын онцлог нь төрийн байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх хүрээнд онцын шаардлагатай бус 91 төсөл хөтөлбөрийг бүрэн зогсоож , мөн энэ онд ашиглалтад орох боломжгүй 331 төслийг санхүүжих дүнг хойшлуулж нийт 415 тэрбум төгрөгийг хэмнэхээс оруулж ирсэн. Түүнчлэн төрийн хэмнэлтийн тухай хуулийг хамтад нь оруулж ирж , 200 гаруй төрийн албан хаагчийг цомхотгох буюу Засаг дарга болон Төрийн өмчийн компаниудын орлогч дарга нарыг цөөлөх , төрийн албан хаагчид төв суурин газарт том оврын автомашин унахгүй, төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд нийт 37 компанийг нээлттэй хувьцаат компани болгож , 34 хувийг нь хувьчлах зэрэг томоохон өөрчлөлтийг оруулж ирсэн. Засгийн газраас оруулж ирсэн дээрх төсвийн тодотгол болон бусад дагалдах хуулиудыг УИХ , Байнгын хорооны хэлэлцүүлгүүдийн үеэр тэр чигт нь өөрчилж , хэмнэлтийн хууль биш болгож хувиргаад байгаа юм. Тухайлбал улсын төсвөөр айл өрхийн ариун цэврийн байгууламж барих саналыг гаргасан нь шүүмжлэл дагуулж буй. Хэрэв өнөөдөр гуравдахь хэлэлцүүлгийн үеэр төсвийн тодотгол болон хэмнэлтийн хуулийг анх өргөн баригдсан төслөөс нь өөрчилж, УИХ төсвийн хэмнэлт, шинэчлэлээс татгалзвал ЗГ ээлжит бус хуралдаан зарлаж, төсвийн тодотгол болон бусад дагалдах хуулийг эргүүлэн татахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.