Эрт илрүүлэгт хамрагдах иргэд ЭМД-аа төлсөн байх шаардлагатай

 Эрт илрүүлэгт хамрагдах иргэд ЭМД-аа төлсөн байх шаардлагатай

Тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Эрт илрүүлгийн ажлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Иргэд эрт илрүүлэгт хамрагдахдаа эрүүл мэндийн байгууллагад хэрхэн хандах вэ гэдэгт хариулт өгье. Нийслэлийн хэмжээнд тухайн амьдарч буй дүүргийн өрх, хорооноос иргэнд мэдээллийг хүргэнэ. Тухайн дүүрэг хороогоор нь хуваарилалтыг хийсэн байгаа. Тухайн дүүрэг хороонд хуваарилагдсан төр, хувийн хэвшлийн эмнэлэгт хандаж эрт илрүүлгэд хамрагдана. Үзлэгүүд ажлын өдрөөр үргэлжилнэ. Иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Багцын шинжилгээ нь 60-150 мянган төгрөгийн өртөгтэй. Хэд хэдэн үүрэн телефоны компаниуд хамтран ажиллаж байгаа. Скайтел компаниас 11-9199 дугаараас залгавал өрх, дүүргээс ярьж байна гэж ойлгох хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.