Д. Үүрцайх: Миний биед гэмтэл учирсан, Х. Бат-Ялалтыг шалгах байх

 Д. Үүрцайх: Миний биед гэмтэл учирсан, Х. Бат-Ялалтыг шалгах байх

Иргэдийн шударга шүүх телевиз, ТББ-ын тэргүүн, хуульч Х. Бат-Ялалт нар 2022.04.27-ны өдөр Парламент телевиз, телевизийн Аргумент телевиз нэвтрүүлэгт оролцож байхдаа ХҮН-ын гишүүн, хуульч Д. Үүрцайхтай маргалдаж, шууд эфирт гар зөрүүлсэн бичлэг цахим орчинд түгээд байна.

Тэгвэл дээрх асуудлаар хуульч Д. Үүрцайхтай утсаар холбогдож тодрууллаа.

Тэрбээр Бид телевизийн хэлэлцүүлэгт хамт орсон. Тэгсэн Х. Бат-Ялалт оролцогчид болон намайг огт үг хэлүүлээгүй, үг хэлэхээр өмнүүр орж таслаад байсан.

Үүнийг нь би болон сэтгүүлч сануулж, хэлсэн. Гэвч ийм зүйл болчихлоо. Миний биед бага зэрэг хөнгөн гэмтэл учирсан. Цагдаа нар зөрчлийн хэрэг үүсгэж Х. Бат-Ялалтыг шалгах байх гэж бодож байна. Өөр ярьж, хэлэх зүйл алга гэх тайлбарыг өглөө.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.