2022 оны 4 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Б хэсэгчилсэн талбайд ажиллаа

 2022 оны 4 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Б хэсэгчилсэн талбайд ажиллаа

Уг уулзалтад Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б. Сүхбаатар, Орон сууцны Бодлогын газрын дарга бөгөөд төслүүдийн захирал Г. Ганхүү, Хяналтын хорооны гишүүд, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Иргэдийн төлөөлөл, Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж болон бусад албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаа.
Уулзалтын үеэр:

“Жигүүр гранд” ХХК-ийн Дэд захирал н.Пүрэвсүрэн:

Манай талбайд 33 орон сууц төлөвлөсөн. Одоогоор эхний 2 дугаар блокийн орон сууцны угсралтын ажил эхэлсэн. 5 дугаар сард 3, 4 дүгээр блокийн ажил эхэлнэ. Эхний 1, 2 дугаар блок 6 дугаар сард ашиглалтад орно. Бид нэгж талбайг чөлөөлөх 380 айлуудаа 4 жилийн дотор бүрэн орон сууцжуулахаар ажиллаж байгаа. Эхний ээлжид борлуулалт хийх гэхээс илүү чөлөөлсөн иргэдээ орон сууцжуулна гэлээ.

Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б. Сүхбаатар :

Бид энэ нэгж талбайд хэд хэдэн удаа ирж ажилласан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд иргэдийн хүлээлт өндөр байгаа энэ үед компаний ажлын явц удаашралтай байна.
Энэ жил хотоос дэд бүтцийн асуудлыг шийдэхээр 30 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хотын зүгээс боломжит бүхий л талаар бодлогоор дэмжиж ажиллаж байна. Цаашид гэрээ зөрчих, иргэдийг чирэгдүүлэх асуудал гарвал нэгж талбайг хэсэгчлэн хуваах цаашилбал шалгарсан аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Бид өмнөх алдаа завхралыг байнга засаж ажиллаж байгаа. Шалгаруулалт хийгээд хаях биш эргэх холбоотой аж ахуйн нэгж, иргэдтэй байнга хамтарч ажиллах ёстой. Цаашид ажлыг эрчимжүүлж ажиллахыг санууллаа.

Орон Сууцны Бодлогын Газрын дарга бөгөөд төслүүдийн захирал Г. Ганхүү:

Бид иргэд, аж ахуйн нэгж, нийслэлийн 3 талт өнөөдрийн уулзалтын талаар тус талбайд оршин суугаа бүх иргэддээ хариуцсан хороо болон холбогдох байгууллага мэдээлэл түгээсэн гэж ойлгож байгаа. Ирж амжаагүй оршин суугчдадаа өнөөдөр болсон мэдээллийг түгээж өгөхийг дахин хүсье. Уг нэгж талбай дах дэд бүтцийн асуудлыг хотоос тодорхой хэмжээгээр шийдвэрлэж өгсөн гэж ойлгож байгаа. Хэдийгээр газар чөлөөлөлт төвөгтэй байдаг боловч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа удаашралтай байгааг ахин санууллаа.

Иргэн н.Бадамсүрэн:

Нийслэлээс нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ирж байгаа нь үнэхээр сайн байна. Бид урд нь хотын захиргааны үүдийг сахидаг байсан. Одоо бидэн дээр ирдэг болжээ. Цаашид энэ эрчээ битгий алдаарай.

Дашрамд дурдахад Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Б хэсэгчилсэн талбайд “Жигүүр гранд” ХХК шалгарсан бөгөөд 26.3 га газарт тохилог орон сууц, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хорооны байрыг барихаар төлөвлөөд байгаа билээ.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН ГАЗАР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.