Ц.Мөнх-Оргил: Халдашгүй байдлын дэд хороо дахиж хуралдана

 Ц.Мөнх-Оргил: Халдашгүй байдлын дэд хороо дахиж хуралдана

Прокурорын байгууллагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр /2022.04.27/ хуралдсан ч шийдвэрт хүрч чадаагүй юм. 

Энэ талаар тус дэд хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Прокурор болон бусад албаны хүмүүс дахин олон асуултад нэмэлт тодруулга өгөх шаардлагатай болсон. Хоёрт, бүрэн эрх нь түдгэлзэх саналаар орж ирсэн гишүүд холбогдсон хэргийнхээ талаар ойлголтгүй байна. Тогтоолтойгоо танилцаагүй ч гишүүн байна. Тэгэхээр гишүүдэд тайлбар хийх боломжийг олгох ёстой. Гуравт, хуралдааны шийдвэрийг дөрвөн гишүүн болохгүй. Хоёр хоёроороо тэнцчихвэл шийдвэр гарахгүй. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрт хүрсэнгүй. Дахин хуралдана” гэх мэдээллийг өглөө. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.