Ерөнхий прокурор: Хөгжлийн банкны хэрэгт 42 хүнийг яллагдагчаар татсан

 Ерөнхий прокурор: Хөгжлийн банкны хэрэгт 42 хүнийг яллагдагчаар татсан

Хөгжлийн банкны хэргийг шалгах явц удаашралтай байна гэх шүүмжлэлийг дагуулж буй. Энэ талаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас тодрууллаа.

Тэрбээр “Маш олон жилийн өмнө болсон учир шалгах процесс удаан явагдаж байна. Хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэлтийн хэрэг байна.

Мөн 42 хүнийг яллагдагчаар татсан. Хөгжлийн банктай холбоотой сонсгол хэлэлцэх үед хохирол төлөлт 120 орчим тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 167 тэрбумд хүрсэн. Хуулийн байгууллага өөрсдийнхөө хэмжээнд ажиллаж байна. Үүний үр дүн ч гарч байна гэж харж байна. Ганцхан хүн байцаалт авахаас гадна шинжээч томилох, шинжээчийн дүгнэлт гарах гэх мэт маш олон ажиллагаа хийгддэг учир цаг хугацаа шаардаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.