21 зорчигчтой автобус онхолдож, нэг хүн амиа алджээ

 21 зорчигчтой автобус онхолдож, нэг хүн амиа алджээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн Цагаан гол гэдэг газар автобус автозамын хажуу руу онхолдож 1 хүн нас барсан байна.

Ослын тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 05:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож 1хүн автобусанд дарагдаж нас барсан тул цогцсыг гаргахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.