Ц. Мөнх-Оргил: Бид зөвхөн прокурорын хэлсэн зүйлээр шийдвэр гаргаж болохгүй

 Ц. Мөнх-Оргил: Бид зөвхөн прокурорын хэлсэн зүйлээр шийдвэр гаргаж болохгүй

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дууслаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г. Амартүвшин, Х. Ганхуяг, Н. Алтанхуяг, Ё. Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хуралдсан юм. Гэвч тус дэд хороо шийдвэр гаргаж чадсангүй, ирэх өдрүүдэд дахин хуралдахаар боллоо гэж Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц. Мөнх-Оргил хэллээ.

Тэрбээр Хурал өнөөдөр 10.30 цагаас эхэлсэн. 8-9 цаг хуралдсан байна. Тавуулаа байх ёстой ч Н. Энхболд гишүүн өвчтэй байсан тул дөрвүүлээ хуралдсан. Ерөнхий прокурорын зүгээс гишүүдийн талаар тус тусад нь танилцуулга хийсэн. Бид хуулийнхнаас асуултаа асууж, улмаар үүний дараа гишүүдийг нэг нэгээр нь дуудаж, тайлбар авсан. Хурлыг УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ даргалсан. Бид өнөөдөр шийдвэр гаргаж чадаагүй, хурлаа цааш үргэлжлүүлэхээр боллоо. Гурван шалтгаантай байлаа.

Нэгдүгээрт, Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй байх ёстой. Ингэхийн тулд хангалттай мэдээлэлтэй байх ёстой. Прокурор, хуулийнхан бидний асуултад хариулт өгсөн боловч нэлээн олон асуултад нэмэлт тодруулга өгөхөөр боллоо. Бид асуултууд асууж, нэмэлт материалууд маргаашаас өгөх нь.

Хоёрдугаарт, Бүрэн эрх нь түдгэлзэхээр орж ирсэн гишүүд хэргийнхээ талаар огт ойлголтгүй байна. Зарим нь яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцаагүй байна. Тухайлбал, Н. Алтанхуяг гишүүн тогтоолтойгоо ч танилцаагүй байна. Энэ нь зөвхөн прокурорын хэлсэн зүйлээр шийдвэр гаргаж болохгүй гэсэн үг. Бүрэн эрх нь түдгэлзэхээр орж ирсэн гишүүд ч тайлбараа хэлэх эрхтэй.

Гуравдугаарт, дөрвөн гишүүнээр санал хурааж болохгүй. Санал хураалт тэмцлээ гэхэд шийдвэрлэх боломжгүй. Өмнө ньч гэсэн дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэр гаргаж байсан юм билээ. Халдашгүй байдлын хорооны дэд дарга Н. Энхболд өвчтэй байгаа. Тиймээс Н. Энхболд гишүүнийг ирэхээр хурлаа үргэлжилжлүүлэх болно. Хуулийн хугацаандаа багтаахыг бодно. Бид итгэл үнэмшлээрээ дүгнэлт гаргаж байж, ХЗБХ, ТББХ хуралдаж дараа нь чуулганаар хэлэлцэнэ. Бидний дүгнэлт маш чухал, үндэслэлтэй байх ёстой гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.