Шөнийн шалгалтаар 350 согтуу жолоочийг илрүүлжээ

 Шөнийн шалгалтаар 350 согтуу жолоочийг илрүүлжээ

Өнгөрөгч 2021 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 мянган жолоочоос 7 мянга нь эрхээ хасуулж 7-30 хоног баривчилгаанд явсан ч дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хууль эрх зүйн орчинд зайлшгүй өөрчлөлт оруулах хэрэгцээ байгааг харуулж байна.

Нэг шөнийн хяналт шалгалтыг улс орон даяар дөрөвхөн цагийн дотор явуулахад 350 согтуу жолоочийг илрүүлсэн нь цаана нь илрээгүй хичнээн тохиолдол өнгөрч байгааг бид хэлж мэдэхгүй. Харин он гарсаар 5000 согтуу жолоочийг илрүүлээд байгаа аж.

Гэтэл зарим улс оронд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол бүх насаар нь жолоодох эрхийг хасаж, өндөр торгууль ногдуулдаг. Япон улс гурван жилээр хорих ял оноодог байсан бол таван жил болгож өөрчлөх , монгол мөнгөөр 20 сая төгрөгөөр торгох шийтгэлийг хуулиндаа тусгаж өгсөн байдаг байна. Харин манай улсын хувьд хоёр жилээр жолоодох эрхийг хязгаарлаж 400 мянган төгрөгөөр торгож байна.

Хутга барьсан алуурчнаас ялгаагүй согтуу жолооч нар бага насны хүүхдэд тэр дундаа төрсөн үр хүүхдэдээ заналхийлэл учруулж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.