“Багануур“ ХХК-ийн захирал Э.Номинчулуун 3000 ам.долларын хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

 “Багануур“ ХХК-ийн захирал Э.Номинчулуун 3000 ам.долларын хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун 3000 ам.долларын хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тиймээс түүнийг дайчлан баривчилсан байна.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.8 дугаар зүйлийн Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах,

22.10 дугаар зүйлийн Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар шалгаж байна.

Сануулахад, түүнийг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавилан” гэх компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 8 тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан ААН-ийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн байдаг. “Тавилан” ХХК нь 2019 онд “Багануур” ХК-иас 6.2 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй, “Ус шүүрүүлэх станцыг нүүлгэж шинээр барих” тендерт 5.9 тэрбумаар гүйцэтгэх санал гаргаж, шалгарсан юм.

“Тавилан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцыг өөрсдийн барьсан “Алтаргана” хотхоны орон сууцаас Э.Номинчулуунд зах зээлийн үнэлгээ нь 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд өгсөн гэх үйлдэлд хамтатган шалгаж эхэлсэн билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.