Эрүүгийн хуулиар 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон иргэнд хорих ял ноогдуулна

 Эрүүгийн хуулиар 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон иргэнд хорих ял ноогдуулна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х. Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар мэдээлэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х. Нямбаатар:

Манай яамнаас боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Хамгийн эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл. Төр заавал хувьцаа эзэмшилгүйгээр зарим төрийн компани дотор өөрийн төлөөллийн эрхээ шилжүүлэх зохицуулалтыг тусгаж өгсөн. Цаашид төрийн өмчит компанийг ашгийн болон ашгийн төлөө бус гэж ангилна. Энэ удаад зөвхөн ашгийн төлөө төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн хууль эрх зүйг зохицуулахаар тусгасан. Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Саяхан дөрөвдүгээр сард залуучуудын жагсаалтаар авлига албан тушаалд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагуудыг тавьсан. Энэ дагуу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт байгаа зүйл ангийн нэг хэсэг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгахаар хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт ял наймаалцах буюу хэрэг хялбаршуулан шийдэх зүйл ангийг нэмэлт өөрчлөлтөөр хасаж байгаа. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүний нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасахаар тусгасан. Албан тушаалаа ашиглан авлига авсан хүнд торгох ял оногдуулахгүй, хэргийг хялбаршуулан шийдэхгүй гэсэн зохицуулалтыг хийж өгсөн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн тухайд 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт торгуулийн ял оногдуулахгүйгээр хорих ял оногдуулахаар хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн байгаа. Цаашид өршөөл үзүүлэхээргүй байх заалтуудыг тусгаж өгсөн. Цаашид өршөөл үзүүлэхээргүй байх заалтуудыг мөн тусгаж өгсөн. Мөн 300 мянган төгрөгөөс доош хохиролтой хулгайг зөрчил, түүнээс дээш хохиролтой бол эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг байсан. Бэлгийн хүчирхийлэл, авлига, албан тушаал, хүн төрлөхтөн, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг оруулсан. Үүнийг өөрчилж бүх хулгайг эрүүгийн хэрэг гэж үзэхээр болж байгаа. Хулгайг том, жижиг гэж ялгахгүй гэсэн үг. Өмнө жижиг гэж үздэг байсан хулгай жилд 11 мянга бүртгэгддэг байсан бол энэ нь гэмт хэргийг статистикт бүртгэгдэнэ гэсэн үг. Өнөөдөр хуулийн төслийг өргөн барина. Дараагийн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлэнэ гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.