“Qazaqstan live fest” олон улсын аялал жуулчлал, спортын үзэсгэлэн болно

 “Qazaqstan live fest” олон улсын аялал жуулчлал, спортын үзэсгэлэн болно

Бүгд Найрамдах Казахстан улсын Нур-Султан хотноо 2022 оны зургадугаар сарын 17-19-ны өдрүүдэд “Qazaqstan Live Fest” олон улсын аялал жуулчлал, спортын үзэсгэлэн  зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн нь Казахстаны аялал жуулчлал болон спортын салбарт туршлага судлах, бизнес эрхлэгчид өөрийн байгуллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, харилцан холбоо тогтоох, хамтран ажиллах боломжыг бүрдүүлэх зорилготой юм.

Иймд тус олон улсын үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аялал жуулчлалын компани, тур операторууд болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Нийслэлийн Аялал жуулчлалын газар /70128687, ubtourism@gmail.com/ -т мэдээллээ ирүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.