Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэнэ

 Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэнэ

Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэх талаар Гандантэгчэнлин хийдийн удирдлага болон холбогдох төлөөллүүд мэдээлэл хийв. Зуны тэргүүн сарын угтан тэмдэглэдэг энэ өдрийг Энэрэл хайр түгээе уриатай тэмдэглэнэ гэдгийг хэллээ.

Энэ талаар МБШТөв Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Б. Бямбажаргал Монголчууд өөрсдийн гэсэн зурхайн тоололтой. Бид төгс буянт зурхайн аргаар нар, аар, од , эрхсийн тойрон хүсэлтийг тооцож билгийн тооллыг гаргадаг. Энэ жил зуны тэргүүн сар давхцаж байна. Төгс буянт зурхайн уламжлалт ёсонд давхардсаны араар , тасарсны өмнүүр авдаг. Тиймээс зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их дайчин өдрийг тэмдэглэхээр болж байгаа юм хэмээн ярив.

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 онд хуульчилсан. Энэ жил зургаадугаар сарын 14 Мягмар гарагт тохиож байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.