БНСУ-ын YTN сувгаар КОВИД-19 цар тахлыг амжилттай даван туулж буй орны нэгээр Монгол Улсыг онцоллоо

 БНСУ-ын YTN сувгаар КОВИД-19 цар тахлыг амжилттай даван туулж буй орны нэгээр Монгол Улсыг онцоллоо

БНСУ-ын YTN сувгаар КОВИД-19 цар тахлыг амжилттай ялж буй улсын жишээгээр Монгол Улсыг онцоллоо.

Тодруулбал, Монгол Улс хоёр жил тасралтгүй маск зүүсний эцэст хилээ нээлээ. Монгол Улс коронавирусийн халдварын хүнд үеийг зөв бодлого, тууштай хэрэгжилтийн үр дүн амжилттай даван гарч, эдийн засаг нь -4%-аас 6% хүртэл аажмаар өсөж буй бөгөөд иргэдийн амьдрал энгийн хэлбэрт шилжиж байгаа хэмээн сурвалжилсан байна. 

КОВИД шинэ хувилбар дахин бүртгэгдэх магадлалтай байгаа ч Монгол Улсын ЭМЯ, ХӨСҮТ-ээс цар тахлын үеийн удирдамжуудыг тухай бүрд нь шинэчилж авч хэрэгжүүлж байгаа. Цар тахлыг амжилттай даван туулж байгаа үндэстнүүдийн нэг. Эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн системийн талаар иргэд илүү ойлгосон үе байсан хэмээн Монголын эх сурвалж онцолжээ. 

Солонгос рестораны захирал Чэ Ил Бён: Эдийн засгийн үйл ажиллагаанууд шинээр эхэлж байна. Үйлчлүүлэгчдийн тоо ихээхэн нэмэгдэж, борлуулалт 90 хувиар өссөн.

Монгол дахь Солонгосчуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Юүн Жэ Хён: Монгол Улсад бүх хорио, хязгаарлалтууд цуцлагдсан. Дөрөвдүгээр сард худалдааны бэлтгэл хийж, зургаадугаар сард болох спортын арга хэмжээнүүдийн бэлтгэлээ ч хийж байна. Хэвийн үйл ажиллагаа эхлэх болно.

Монгол Улсад амьдарч буй БНСУ-ын иргэн Ким Е Жин: Коронавирусийн халдвар аажим аажмаар багасаж, хүмүүстэй хамт сайхан цагийг өнгөрүүлж байгаадаа баяртай байна хэмээн Спорт өдөрлөгийн үеэр ярьжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.