Монголд оросууд ирж байгаа нь аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотой гэв

 Монголд оросууд ирж байгаа нь аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотой гэв

ОХУ-ын Элчин сайдын яамнаас цаг үеийн асуудлаар тайлбар, мэдээлэл өглөө.

Энэ үеэр оросууд Монголд олноор ирж байна гэх мэдээлэл сошиалд гарсантай холбоотойгоор ОХУ-ын Элчин сайдын яамнаас дараах хариултыг өглөө.

Оросоос хэдэн иргэн Монголд ирж байгаа талаарх мэдээллийг хилийн хяналтын байгууллагаас асуух хэрэгтэй гэдгийг ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс хэлэв.

Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотойгоор Монголд ирж байгаа жуулчдын тоо ихсэж байгааг ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс хэлээд “Оросууд Монголд ирж байгаа нь аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотой улирлын үзэгдэл. Үүнийг Оросын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбох хэрэггүй гэж үзэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.